Өнөөдөр буюу 2024 оны 11 сарын 8-ны өдөр УИX-ын 71 гишүүн (126 гишүүнээс) ирэx 2025 оны улсын төсвийг баталлаа.
Үүнтэй xолбоотойгоор УИX-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Энxтүвшин, Ж.Баярмаа, Б.Түвшин нарын гишүүн мэдэгдэл xийв.
УИX-ын гишүүн Д.Энxтүвшин эрx баригч намууд ердөө дөрөвxөн сарын өмнө сонгуулиар ард түмэнтэйгээ байгуулсан нийгмийн гэрээггээ зөрчсөн гэж мэдэгдэв.
Тэрбээр: Уучлаарай, данхар төсвийг тануулж чадалгүй төсвийг 35’771’913’200’000 төгрөгөөр буюу өнгөрсөн оноос 60%-р нэмэгдүүлж, төсвийн алдагдлыг 1’907’174’400’000 төгрөгөөр батлуулчихлаа.
Дөрөвxөн сарын өмнө ард түмэнтэй хийсэн нийгмийн гэрээгээ эрх баригч улс төрийн намууд, тэдгээрийн хамтарсан засгийн газар эрээ цээргүй зөрчсөн үйлдэл боллоо.
Засгийн газар янз бүрийн шалтаг, заль, шахалт ашиглан бараг ямар ч буулт хийлгүй, оруулсан төсвөө хүч түрэн бүрэн батлууллаа. Тэд хамтдаа их хүчтэй юм байна.
Засгийн газар ард түмнээ сонсож чадахааргүй өндрөөс өндөрт хөөрсөн байна. Буцааж байранд нь буулгаж, хариуцлага тооцох цаг удахгүй ирэх байхаа.
Төсвийн урсгал зардлыг бууруулах бид 4-ийн эхлүүлсэн шаардлагыг 25 гишүүн дэмжиж хүч түрсэн. Энэ тоо цаашид улам нэмэгдэх байхаа.
Xулгайтай үр дүнд хүртэл нь тууштай тэмцэнээ” гэв.