Өчигдөр болсон сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурал, шүүхээс гарсан шийдвэр өнөө олон нийтийн дунд хэлэлцүүлэг болж, хүний эрхийн зөрчил, хэвлэл мэдээллийн эрх, эрх чөлөөг хязгаарлалаа хэмээн шүүмжлэл өрнөж байна.
Энэ талаар Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл өөрийн цахим хуудастаа ийнхүү бичжээ.
“Өнөрцэцэг, өөрийнхөө эрх чөлөөг хамгаалах гэж аргаа ядан тэмцэж байгаа юм. Бусдаас тусламж горьдож буй. Энэ бол хүний төрөлх араншин! Германд, эрх чөлөө рүү тэмүүлэх хүний төрөлх араншинг буруутгадаггүй хуультай!
Өнөөдөр Өнөрцэцэгийг шоолон мэдэмхийрч байгаа хүмүүс өөрт нь ийм явдал тохиолдвол арчаагаа алдан эрх чөлөөгөө нэхэн янз бүрийн ааш гаргах л болно! Прокурор байсан нөхөр, ял авах шүүхийн тогтоол сонсоод өмдөндөө шээс алдсан гэдэг! Эрх чөлөө асар үнэ цэнэтэй зүйл юм шүү. Хүмүүс түүнийг алдах үедээ л ойлгодог!
Мануус шиг, эрх чөлөөг бурханчлан, түүнийхээ төлөө шоронд цовдлуулж дуусах нь хойчийг гэгээрүүлэх нэр төрийн хэрэг гэж ухамсарлан “шийдсэн гар” цөөхөөн!”
Тэрээр энэ оны долдугаар сард Н.Өнөрцэцэгийн анхан шатны шүүх хуралдааны талаар …
“Иргэд ээ! Шүүх, сэтгүүлч Өнөрцэцэг дээр хуулийг улаан цайм буруу хэрэглээд бгааг харахгүй бгаа юм уу? харахгүй царайлаад бгаа юм уу?
Өнөрцэцэг, албан ёсоор танилцаж үүрэг хүлээсэн төрийн болон албаны нууц огт задлаагүй, сэтгүүлчийн эрэн сурвалжлах мэрэгжлийн ажиллагаагаар олж авсан нууцыг задалсан. Сэтгүүлч уг сурвалжаа ч, олсон арга замаа ч нуух эрхтэй!
Харин шүүхд очихоос өмнө; хавтаст хэргийн материалыг, олон түмний тархи угаах зорилгоор,задруулан ярьсан бүх прокорорууд,тагнуулын, цагдаагийн мөрдөн байцаагч нар ялтан болох ёстой шүү!”
хэмээн бичиж байсан юм.