Засгийн газрын 11-11 төвд цахим операторын үйлчилгээ нэвтрүүлнэ
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг баталлаа.
Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр өглөө хуралдаж, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоол”-ын төслийг хэлэлцэж, үүнийг нь УИХ-ын нэгдсэн чуулганаар баталлаа.
Тогтоолын төсөлд,
- Улсын төсөв макро эдийн засгийн төлөв байдалд болон төсвийн тусгай шаардлагыг баримтлахад нөлөөлөх талаар үнэлгээ хийж, 2025 оны 01 дүгээр сард багтаан Улсын Их Хуралд танилцуулах,
- Төсвийн тодотголын төслийг 2025 оны 01 дүгээр улиралд багтаан Монгол Улсын Хуралд өргөн мэдүүлэх,
- Төсвийн төслийг төрийн мөнгөний бодлогод нийцүүлэн төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөлтийг сайжруулах,
- Төсвийн зарлагыг нэмэгдүүлснээр нийгэм, эдийн засагт үзүүлж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцоолж, төсвийн урсгал зардлыг бууруулах чиглэл баримтлан боловсруулахыг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгасан байна.
Тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж 2024 оны 12 дугаар сард багтаан төсвийн тодотгол хийж, Монгол Улсын Хуралд өргөн мэдүүлэх гэж өөрчлөн баталлаа.
Ингэснээр Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль хугацаандаа батлагдсан ч хэрэгжиж эхлэхээсээ өмнө ТОДОТГОЛ хийгдэхээр болж байна.