УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийн гуравдахь хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүд төсвийн хэт их тэлэлт болон үрэлгэн зардлыг багасгах ёстой эс бөгөөс төсвийн хуулиа Засгийн газар буцаан тат гэдэг асуудлыг хэлж байна. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн УИХ-ын гишүүн Б.Жаргалангийн асуултад хариулахдаа,
“Ямар төсвийн захирагч нь зардлаа ингэж нэмээд байгаа юм бэ гэдгийг тогтоохгүй бол бид харанхуй хасаад хаячихаж болохгүй. Бид өмнө нь Д.Ламбааг Эрүүл мэндийн сайд байх үед бүх салбарын төсвөө 10%-иар хасаад 12 хүүхдийн аминд хүрсэн. Эмнэлгүүд ариутгалын бодисоо авч чадахгүй болоод нярайн хүйн халдвар гарч, 12 хүүхэд эндэж байсан. Тиймээс ажлын хэсэг гаргаад аль салбарт зардал нэмэгдсэн байгааг харах ёстой.” гэлээ.
УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд Б.Түвшин гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарч, 2025 оны төсвийн төсөлд аль салбарт урсгал зардал нэмэгдсэнг судласан байна.