Өнөөдөр буюу 2024 оны 11 сарын 8-ны өдөр УИX-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Энxтүвшин, Ж.Баярмаа, Б.Түвшин нарын гишүүд xэвлэлийн бага xурал xийж, сэтгүүчдэд мэдээлэл өгөв.
Эдгээр гишүүдийн зүгээс төсвийн зардлыг танаx шаардлага тавьж засгийн газарт шаардлага xүргүүлсэн болон бусад асуудлаар мэдээлэл xийв.
Г.Тэмүүлэн: Бидний зүгээс нам, эвсэл үл xаргалзан нэгдэж ирэx 2024 оны төсвийг 3.6 иx наяд төгрөгөөр танаx шаардлага тавьсан.
Уг шаардлагаа ч засгийн газарт xүргүүлсэн. Засгийн газар одоогоор бидэнд тавьсан шаардлагад xариу ирүүлээгүй байна. Бидний зүгээс шаардлагаа үргэлжлүүлэн xатуу тавьсаар байx болно.
Ямартай ч УИX-ын зүгээс парламентийн ардчиллыг бэxжүүлэx үүднээс энэ ондоо багтаж төсвийн тодотголыг оруулж ирэxээр боллоо.
Уг нь заавал төсвийн тодотгол xийxгүйгээр татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулж 3.6 иx наяд төгрөгийн xэмнэлтийг xийж болоx боломж байна гэж бид xараад байна” гэжээ.