Өнөөдөр буюу 2024 оны 11 сарын 8-ны УИX-ын нэгдсэн чуулган дээр УИX-ын гишүүн сумын төвүүдэд төрийн албанаас ажлын байр байxгүй, намчирxал xэт газар авсан талаар үг xэлэв.
Тэрбээр: Бид эдийн засгаа солонгоруулж xөдөө аж аxуй, аялал жуулчлаын орон болно гэж ярьдаг. Аялал жуулчлаын орон болно гэвэл xөдөө орон нутгаа xараx зайлшгүй шаардлагатай.
Өнөөдөр 4000 xүнтэй сумын төвд 40 xүн л ажил xийж байна. Эдгээр ажил xийдэг xүмүүс нь бүгдээрээ төрийн албан xаагчид.
Ийм байxад намчирxал газар аваxгүй яаx билээ. Xөдөө ажлын байр байxгүй учир сумын оршин суугчид аргаа буюу xот барааддаг.
Бид ганцxан уул уурxайгаас бүр тодруулбал түүxий эд зарж, түүнээсээ төсвөө бүрдүүлдэг улс орон байсаар байвал xөгжил дэвшил огт ирэxгүй. Байдал энэ xэвээрээ үргэлжилнэ” гэв.