Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэллээ.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн гуравдахь хэлэлцүүлгийг энэ 7 хоногт хийх хуваарийн дагуу байнгын хороодоор хэлэлцсэн ч өчигдөр буюу пүрэв гарагт БНХАУ-д хийсэж буй Ерөнхий сайдын айлчлалын багт Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд явсан тул нэгдсэн хуралдаан хийгээгүй юм. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэх нь хамгийн чухал цаг хугацаанд шахагдсан асуудал юм.
Мөн сүүлийн өдрүүдэд төсвийн төсөлтэй холбоотой эсрэг байр суурьтай, өргөх бичигт гарын үсэг цуглуулсан хийгээд Соёлын салбарын эрхийн бичигтэй холбоотой төсвийн заалтууд иргэд олон нийтийн өмнө шүүмжлэлд өртөөд буй.
Төсвийн тухай хуулийг дөрвөн шатнэы хэлэлцүүлэг хийж, 11 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө батлах хуулийн зохицуулалттай. Гэхдээ УИХ-ын дарга хүсвэл төсвийг өнөөдөр эцэслэн батлах бололцоо бий.
Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
- “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- Монгол Улсын 2025 оны төсвийн тухай,Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/
- Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд/Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- Монгол Улсын 2025 оны төсвийн тухай,Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, дөрөв дэх хэлэлцүүлэг/