Монгол Улсын Засгийн газраас УИX-д өргөн барьсан ирэx 2025 оны төсвийн төсөлд нийт орлого 36.8 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого 33.9 их наяд төгрөг, зарлага 35.8 их наяд төгрөг байхаар тооцсон юм.
Ирэx оны төсвийн урсгал зардал нэмэгдэн төсвийн зарлага 13.4 их наяд төгрөг буюу 60 хувиар, урсгал зардал нь 9.1 их наяд төгрөг буюу 53.9 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Монгол Улсын төсвөөс 2025 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчийн зарцуулах зардалын хувьд Ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнэ 438 тэрбум 500 сая төгрөг, Сангийн сайд Б.Жавxланд 5.7 иx наяд төгрөгийн зардлын багцийг тусгасан байна.
Сангийн сайд Б.Жавхлан 5.7 их наяд төгрөг
Боловсролын сайд П.Наранбаяр 4.5 их наяд
Гэр бүл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан 4.5 их наяд
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 1.8 их наяд
Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл 1.8 их наяд
Зам тээврийн Б.Дэлгэрсайхан 1.6 их наяд
Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт 833 тэрбум төгрөг
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр 822 тэрбум
Соёл, спорт, залуучуудын сайд Ч.Номин 598 тэрбум
Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь 489 тэрбум
Шадар сайд С.Амарсайхан 412 тэрбум
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа 337 тэрбум
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 315 тэрбум
Шадар сайд Л.Гантөмөр 312 тэрбум
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 275 тэрбум
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү 129 тэрбум
Аж үйлдвэр, Эрдэс баялагийн сайд Ц.Туваан 70 тэрбум
20 минутын хот, үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн 33 тэрбум
Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр 24 тэрбум
Боомтын сэргэлтийн сайд Б.Тулга 15 тэрбум төгрөг захиран зарцуулахаар ирэх оны төсөвт тусгаад байна.