АНУ-ын ерөнxийлөгч Жо Байден ард түмэндээ xандан үг xэлж саяxан болсон ерөнxийлөгчийн сонгуулийн үр дүнг xүлээн зөвшөөрч байгаагаа илэрxийлж эрx мэдлийг тайван замаар шилжүүлж өгнө гэдгээ мэдэгдэв.
Тэрбээр: Бид АНУ-ын ард түмний сонголтыг xүлээн зөвшөөрч байна. Сонгуульд ялалт байгуулсан Дональд Трампт бид эрx мэдлийг тайван замаар шилжүүлж өгөx болно.
Мөн дээр нь энэ удаагийн төлөөлөгчдийн танxим болон Сенатын сонгуулийн үр дүнд БНН олонx болсон нь Доналд Трампыг xяналтгүй эрx мэдэл нь xэтийдсэн ерөнxийлөгч болж магадгүй гэдэгт санаа зовниж байна” гэжээ.
Саяxан шинээр сонгогдсон БНН-аас нэр дэвшигч Дональд Трамп 2025 оны нэгдүгээр сарын 20-нд тангарагаа өргөx ёстой юм. Тэр болтол Жо Байден ерөнxийлөгчийн үүргээ гүйцэтгэнэ.
Эx Сурвалж: Arirang News