Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурал болж буй Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн байранд ирж, өөрийн биеэр хуралдааны нөхцөл байдалтай танилцлаа.
Тэрээр хуралдаанаас гарч ирээд, дараах тайлбарыг өглөө.
“Анхан шатны хэрэг хянан шийдвэрлэхээс эхлээд прокурорын дүгнэлт үйлдэхдээ хэргүүдийг нийлүүлээд нууцалсан дүгнэлт гаргасан. Хэд хэдэн хэрэг байгаа ч салгах боломжгүй, бүгдийг нь нууцлалтай болсон. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн нууцын зэрэглэлээр хамгийн өндөр буюу маш нууц гэсэн зэрэглэлтэй учраас бүх хэргийг нууцад авчихаад байгаа юм. Олон нийтэд мэдээлэх боломжгүй. Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар байгаа учраас эрхийг нь хамгаалж, хууль зүйн зөвлөгөө өгөөд явж байна.Миний хувьд хүний эрх нь хангагдаж, шүүх үйл ажиллагаа хуулийн хүрээнд явж байгаа эсэхэд хяналт тавихаар орсон.Яам тамгын газруудад төрийн, албаны тухай хуулиар цалингийн нэмэгдэл аваад хариуцан ажилладаг 1-2 хүн байдаг. Хуулиар хариуцлага хүлээдэг учраас ийм юм. Энэ хэрэгтэй холбоотой нууцын баримт бичгийг задруулсан хариуцсан албан тушаалтанг Тагнуулын байгууллага шалгаж байгаа гэж ойлгосон.Шүүх хуралдааныг яагаад нээлттэй явуулахгүй байна вэ гэдгийг даргатай нь уулзаж асуусан. Үүнийг тухайн хэргийн шүүгч л мэдэх зүйл учраас тайлбар хэлэх боломжгүй гэж байна.” гэлээ.