Төрийн банк эхэлж НОГООРНО
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж байна.
Анхан шатны шүүх хуралдаан хаалттай явагдаж, түүнд 4 жил 9 сарын ял оноосон. Харин энэ удаад давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулж өгөх хүсэлтийг Н.Өнөрцэцэг, түүний өмгөөлөгчид болон ХЭҮК-оос гаргасан ч шүүх хүлээж аваагүй юм.
Шүүхийн байрны гадаа хэвлэл мэдээлэл, түүний ар гэр, холбогдох байгууллагуудын төлөөллүүд өглөө 09 цагаас хойш хуралдааны шийдвэр хэрхэн гарахыг хүлээж буй юм.
Шүүх хуралдаан түр завсарлаад байна.