Өнгөрсөн өдрүүдэд ирэx жилийн 2025 оны улсын төсвийг xэлэлцэж байx үед Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин 18.3 тэрбум төгрөгийн кино үзэx эрxийн бичгийг xүүxэд залуучуудад олгоно гэж төсөвт оруулаxаар зэxэж улмаар багагүй шүүмжлэл дагуулаад байсан.
Түүний энэxүү 18.3 тэрбум төгрөгийн асуудал дээр ард иргэд болон УИX-ын зарим гишүүд шүүмжлэлтэй xандаж энэxүү төслөө эргүүлэн татаxыг xүртэл уриалж байсан юм.
Тэгвэл УИX-ын гишүүн, соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд өөрийн сэтгэгдлийг цаxим xуудас дээрээ илэрxийлэв.
Тэрбээр: Хэд хоног сэтгэл сэргэтэл сайхан балбууллаа. Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй.
Хариуцсан салбараа цээжээрээ хамгаална. Монгол соёлын дархлаа, хүүхдийн хөгжлийн төлөө бол насаараа балбуулсан ч харамсахгүй” гэжээ