“Хангайн бүсийн ойжуулалт” туршлага судлах аялалд 90 гаруй мэргэжилтэн ойжуулалтын туршлага судаллаа.
Уг аялалд 21 аймгийн 40 гаруй Сум дундын ойн ангийн мэргэжилтэн, инженерүүд оролцож, Сэлэнгэ аймгийн Ерөө, Шаамар сумдад байрлах мод үржүүлгийн газрууд, Ерөө сумын Бугант тосгонд хэрэгжиж буй “Ногоон хэрэм” төсөл, Тужийн нарс байгалийн цогцолборт газар болон Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн хүрээлэнгээр тус тус зочилж, ойжуулалтын технологи, нөхөн сэргээлтийн арга барилуудыг судалсан юм.
Энэхүү аялал нь “Оюу толгой” компанийн “100 сая” мод хөтөлбөрийнхөө хүрээнд хийж буй мод тарихаас гадна ойжуулалтын ажлын бэлтгэл, хүчин чадлыг нэмэгдүүлэх, мод үржүүлгийн газрын нөөц, бааз суурийг бэхжүүлэх, боловсон хүчнийг бэлтгэж, сургах зорилготой олон ажлын нэг хэсэг юм.