Онцлох ажлуудаасаа дурдвал:
- Нийт 20,000,000 гаруй мод тарьлаа
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Оюу толгой” компани 100 сая мод тарих амлалт өгсөн бөгөөд 2030 он гэхэд 63.5 сая мод бодитоор тарьж ургуулах, 40 сая модтой дүйцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг ойн салбарын хөгжилд оруулахаар зорин ажиллаж байна.
Бид 2024 оны 10 сарын байдлаар сэрүүн бүсэд ойжуулалт хийх, цөлжилтийг бууруулан заг мод тарих, автозамын хамгаалалтын ойн зурвас байгуулах, суурин газарт ногоон байгууламж байгуулах зэрэг чиглэлүүдээр нийт 1,300,000 орчим мод бодитоор тарьж, 18,700,000 орчим модтой дүйцэх хэмжээний хөрөнгө оруулалтын төслүүд хэрэгжүүлснээр нийт 20,000,000 гаруй модыг “100 сая мод” хөтөлбөрийнхөө хүрээнд тарьсан байна.
- 1,130 дахь тэтгэлэгээ гардууллаа
“Оюу толгой” компани 2010 оноос хойш Монголын ирээдүйн чадварлаг мэргэжилтэн, боловсон хүчнийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулахыг зорин ажиллаж байна.
Манай Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр, сар бүрийн стипентээс гадна суралцах хугацаанд нь их дээд сургуулийн хөтөлбөрт багтдаггүй зөөлөн ур чадвар олгох хөтөлбөрүүдэд давхар хамруулдаг. Нийт 451 оюутан залуус хамрагдаж байгаа бөгөөд энэ хичээлийн жилд 40 оюутан сонгогдон, батламжаа гардан авлаа.
Мөн хэдхэн хоногийн өмнө “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-аас 9 дэх жилдээ зохион байгуулж буй “Говийн оюу” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн энэ хичээлийн жилийн тэтгэлгийн батламжийг 113 оюутанд гардуулсан бөгөөд энэхүү тэтгэлгэд нийт 630 оюутан давхардсан тоогоор хамрагдаад байгаа юм.
Гадаадын тэтгэлэгт хөтөлбөр нь оюутнуудад дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад уул уурхайн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалахад санхүүгийн дэмжлэг, хөгжих боломжийг бүрдүүлж өгдөг. 2010 оноос хойш энэхүү хөтөлбөрийн хүрээнд нийт 49 тэтгэлэг олгосон байна.
Бусад онцлох үйл явдлуудын талаар энд, үйл ажиллагааны гүйцэтгэлийн тайлантай энд дарж тус тус танилцана уу!