Энэхүү тэмцээнийг Монголд зохион байгуулах албан ёсны эрхийг Степпелинк холдинг ХХК эзэмшин Монголын холимог тулааны түүхэнд нэгэн шинэ түүхийг бичиж дэлхийн дэвжээнд Монгол улсаас тулалдах тулаанчаа дэлхийн стандартын дэвжээнээ, шудрага шүүлт, хөгжөөн дэмжигчдийнхээ уухайн дор тодрууллаа.
Гурван сарын турш Монгол HD телевизээр Ням гараг бүр реалити нэвтрүүлэг хэлбэрээр үзэгчдийн хүртээл болж холимог тулааны гайхамшиг хийгээд тамирчдын тэсвэр хатуужлыг харуулж чадсан тэмцээн маань ийнхүү өнгөрсөн Бямба гарагт үндэсний цор ганц ялагчаа тодрууллаа.
One Championship холбоотой жилийн 100 мянган ам.долларын гэрээ байгуулах эрхийн эзэн буюу үндэсний ялагчаар Х.Амартүвшин дасгалжуулагчтай Хөх багийн тулаанч Б.Энх-Оргил тодорлоо.
Б.Энх-Оргилын хувьд 2020, 2021 оны холимог тулааны улсын аварга мэргэжлийн тулаанд 7 ялалт 2 хожигдолтой явж байсан бол ийнхүү 8 дахь ялалтаа байгуулан дэлхийн дэвжээнд Монгол улсаа төлөөлөн тулалдахаар боллоо. Түүний өрсөлдөгч нь Б.Амартүвшин дасгалжуулагчтай Улаан багийн тулаанч Б.Бат-Очир байсан юм. Б.Бат-Очирын хувьд өдгөө 21 настай Дотоод хэргийн их сургуулийн 3-р курсийн оюутан залуу тамирчин хэдий ч маш дайчин тулааныг үзүүлэн 40 тамирчнаас финалын 4-т шалгарч чадсан өсөх ирээдүйтэй гайхамшигтай тулаанч юм.
Мөн энэ өдрийн онцлох тулаануудаас товч дурдвал Улаан багийн ерөнхий дасгалжуулагч Б.Дамланпүрэв Киргизийн шилдэг залуу тамирчин Нурсултан Токторовтой тулаан хийж ялагдал хүлээсэн бол, Хөх багийн ерөнхий дасгалжуулагч Х.Амартүвшин Солонгосын “Captain Korea” хочит Хан Гүк Жүнтэй тулалдан ялалт байгууллаа.
Mөн энэ өдрийн хамгийн оргил тулаан бол яах аргаггүй Mонгол Улсаас ONE Championship-д тулалдаж буй Ардын хүү хочит О.Пүрэвийн эх орныхоо дэвжээнээ хийсэн анхны ONE Championship -ийн албан ёсны тулаан буюу Индонезийн тамирчин Суното Перингкаттай хийсэн тулаанууд байлаа. О.Пүрэв тамирчин эх орныхоо дэвжээнээ хийсэн тулаандаа ялалт байгуулж Улс тунхагласны баяр хурсан олноо баярлуулж чадлаа.
Энэ өдөр хүрэлцэн ирж дэлхийн дэвжээг дэргэдээс нь үзэж, Монгол тулаанчидаа уухайлан дэмжсэн үнэнч хөгжөөн дэмжигч,үзэгчдэдээ баярлалаа.