“Ачит-Ихт” компанийн катодын зэсийн үйлдвэрийн Химийн лабораторийн эрхлэгч Ж.Эрдэнэчимэг нь ТОП-3 “Шилдэг эмэгтэй инженер, техникийн мэргэжилтэн”-ий нэгээр шалгарлаа.
“Ачит-Ихт” ХХК нь 2021 онд уул уурхайн салбарын “Жендерийн мэдрэмжтэй хамт олон”-оор шалгарч байсан юм. Энэ жил уг шагналыг Оюу толгой ХХК-ийн хамт олон гардан авч, жендерийн олон талт ялгаатай байдлыг дэмжигч, манлайлагч байгууллага болов.