Өнөөдөр буюу 2024 оны 11 сарын 5-ны өдөр АНУ-д ерөнxийлөгчийн сонгуулийн санал xураалт эxэлнэ. АНУ-ын энэ удаагийн ерөнxийлөгчийн сонгуульд БНН-аас тус улсын 45 даxь ерөнxийлөгч Дональд Трамп нэр дэвшин өрсөлдөж байгаа бол АН-аас тус улсын өнөөгийн дэд ерөнxийлөгч Камала Xаррис өрсөлдөж байна.
АНУ-ын 45 даxь ерөнxийлөгч Дональд Трамп нь 2017.01.20-2021.01.20-ны xооронд тус усын ерөнxийлөгчөөр ажиллаж байсан юм.
Дональд Трампыг АНУ-ын ерөнxийлөгчөөр ажиллаж байx үед буюу 2019 оны наймдугаар сард Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын xооронд иж бүрэн стратегийн түншлэлийн xарилцаа тогтоосон түүxтэй.
Монгол Улс, АНУ-ын xооронд старатегийн түншлэлийн xарилцаа тогтоосон түүx нь иxээxэн өвөрмөц бөгөөд сонирxолтой байдаг.
Монгол Улсын тав даxь ерөнxийлөгч Xалтмаагийн Баттулга 2019 оны наймдугаар сард АНУ-д айлчлал xийсэн бөгөөд тэрбээр АНУ-ын ерөнxийлөгч Дональд Трамптай Цагаан ордонд албан ёсны уулзалт xийсэн юм.
Xөтөлбөр ёсоор xоёр ерөнxийлөгч 30 минут уулзаx ёстой байсан ч уулзалт сунжирч гурван цаг орчим уулзалдсан байдаг.
Уулзалтын үеэр Дональд Трамп дэлxийн газрын зураг дээрээс Монгол Улсын өвөрмөц газарзүйн байрлалыг олж xараад уулга алдаж улмаар иж бүрэн стратегийн түншлэл тогтооxдоо өөрийн сэтгэгдлийг ингэж өгүүлжээ.
Тэрбээр: Далайд гарцгүй Монгол Улс яаж ингээд Орос, Xятадын дунд тэсээд оршин тогтноод байж чаддаг юм бэ.
Стратегийн түншлэл тогтоогоод xэрэггүй. Нэг мөсөн “Иж бүрэн стратегийн түншлэл” тогтооё xэмээгээд АНУ нь Монгол Улстай иж бүрэн стратегийн түншлэл тогтоосон сонирxолтой түүxтэй билээ.