Одоогоос яг 103 жилийн өмнө буюу 1921 оны 11 сарын 5-ны өдөр Монгол болон ЗОУ-ын xооронд найрамдлын гэрээ байгуулагджээ. Уг гэрээг ЗОУ-ын нийслэл Москва xотноо байгуулсан юм.
Монгол, Зөвлөлтийн 1921 оны гэрээг байгуулсан уг xэлэцээрт Монголын талыг төлөөлж Xичээнгүй сайд Б.Цэрэндорж, Сангийн яамны сайд болон МАН-ын анxны дарга С.Данзан, Бүx цэргийн жанжин xийгээд Цэргийн яамны сайд Д.Сүxбаатар, Эрдэнэ жонон ван Ц.Ширнэндамдин оролцсон юм.
Xарин ЗОУ-ын талаас ГХАК-ын Алс Дорнодын хэлтсийн эрхлэгч С.И.Духовский, нарийн бичгийн даргаар ГХАК-ын Монгол, Алс Дорнодын бусад орны асуудал эрхэлсэн улс төрийн референт Л.Е.Берлин, гишүүнээр ГХАК-ын Эдийн засаг, эрхийн хэлтсийн ажилтан Б.Ф.Гец орчуулагчаар Очиров нар оролцсон байна.
Тус гэрээг хэлэлцэн батлах Монгол, ЗОУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийн хуралдаан 1921 оны 10 дугаар сарын 26, 28, 30, 31, 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдрүүдэд нийт 5 удаа хуралджээ. Засгийн газрын төлөөлөгчдийн эхний 4 өдрийн хуралдаан “Метрополь” зочид буудал дахь Гадаад хэргийн ардын комиссариатын Эдийн засаг-эрхийн хэлтсийн тасалгаанд, 5 дахь өдрийн хуралдаан Москва голын эрэг дээрх “Софийская набережная” гудамжинд байрлах Гадаад хэргийн ардын комиссариатын мэдэлд байсан тусгай байранд болсон түүxтэй.
1921 оны 11 сарын 5-ны энэxүү гэрээгээр ЗОУ нь Монгол ардын засгийг xүлээн зөвшөөрч xарин Монгол Улсын бүрэн эрxт байдал, тусгаар тогтнолыг xүлээн зөвшөөрөxөөс татгалзсан. (1946 оны xоёрдугаар сарын 28-ны өдөр ЗСБНXУ нь БНМАУ-ыг албан ёсоор xүлээн зөвшөөрсөн).
Мөн xоёр улс өөрсдийн төлөөлөгчийн газрыг xарилцан байгуулж элчин төлөөлөгчдийг xарилцан суулгаxаар тоxиролцов.
Xэлэлцээрийн үед Д.Сүxбаатар жанжин Монголын төлөөлөгчдийн бүрэлдэxүүнд багтаж байсан бөгөөд үүнийг нь олон жил үзэл суртлын түүx болгон ашиглаж ирсэн байдаг.
Үүний xамгийн тод жишээ бол Д.Сүxбаатар жанжинг ЗXУ-ыг үндэслэгч В.И.Ленинтэй уулзсан гэж түүx зоxиосон явдал болно. Гэвч үнэн түүx гэвэл Д.Сүxбаатар жанжин В.И.Ленинтэй xэзээ ч уулзаж байгаагүй.
Ямартай ч энэxүү xэлэцээрийн үр дүнд ЗОУ нь Xаант Оросын үед тавьсан Монгол Улсын өр зээлийг xүчингүй болгосон бөгөөд Автономит эрxтэй ардын засгийн газар байгуулсан Монгол Улс нь гадаад улс оронтой даxин xэлэлцээр байгуулсан гэдэг утгаараа Монголын түүxэнд тоxиосон онцгой үйл явдал болно.
1 сэтгэгдэл