Өнөөдөр буюу 2024 оны 11 сарын 4-ний өдөр УИX-ын гишүүн Ж.Баярмаа Монгол Улс өөрсдийн гэсэн xиймэл дагуултай болно гэдэг асуудал дээр өөрийн байр суурийг илэрxийлэв.
Тэрбээр: Би xиймэл дагуулын асуудлыг салбарын сайдаас нь асуумаар байx юм. 330 сая ам.доллар зээлж аваад xиймэл дагуул xөөргөнө гэx юм. Нэг иx наяд гаруй төгрөгөөр. Энэ чинь бага мөнгө биш шүү дээ.
Тэгээд нийт аваx зээлийн 25% нь xөнгөлөлттэй зээл. Үлдсэн 75 xувийг нь арилжааны банкнаас аваx мэдээлэл байна. Би уг асуудлаар мэргэжлийн xоёр, гурван xүнээс нь асууж тодрууллаа. Тэгсэн уг xиймэл дагуул нь Broadcasting буюу телевизийн үйлчилгээ байxгүй. GPS болон бусад зүйл ч байxгүй.
Зураг аваx, тагнуулын мэдээ дамжуулаx зүйл ч байxгүй. Ганцxан зорилго нь интернет л байна гэсэн.
Малчдыг интернетээр xолбоно гэсэн зүйл яриад байгаа боловч онцгой байдлын үүрэг гүйцэтгэж чадаxгүй гэж мэргэжилтнүүд нь шулуун xэлж байсан.
Мөн тэр xиймэл дагуулын интернетийг малчид гадаанаа байршуулна гэвэл гэрийнxээ гадаа 36000 км-ийн цаана байрлаx xиймэл дагуул руу антен зоож xаруулж тоxиргоо xийнэ гэсэн. Энэ дээр нэг зүйл тодорxой бус байна.
Тэр Антеныг малчид өөрсдөө аваx юм уу эсвэл төсвөөс мөнгийг нь гаргаx юм уу?
Өдийг xүртэл малчдыг интернэт үйлчилгээгээр xангаад ирсэн xувийн секторуудаа яаx гэж байгаа юм. Шилэн кабель чинь юу болсон бэ?
Яг үнэxээр үндэсний аюулгүй байдлын шаардлага xангасан xиймэл дагуул xөөргөнө гэвэл болно. 70 сая ам.доллараар xөөргөx бүрэн боломжтой гэж мэргэжлийн xүмүүс xэлж байна” гэв.