Төсвийн хэт тэлэлтийн ачааллыг даах чадал бизнес эрхлэгчдэд байхгүй
Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Өнөөдөр МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан болж УИХ-ын тухай хууль болон хуралдааны дэг, УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль зэрэг бусад эрх зүйн актад нийцүүлэн УИХ дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагааны дүрэм болон хуралдааны дэгийн шинэчилсэн төслийг хэлэлцэн баталлаа.
Бүлгийн шинэчилсэн дүрэмд аливаа асуудалд олон ургалч үзлээр хандаж, гишүүдийн тэгш оролцоог хангах, мэргэжлийн байгууллагууд болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах зэргийг онцгойлон тусгасан байна.