Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн Давж заалдах шатны шүүх хурал энэ Пүрэв гаригт буюу /2024.11.07/-нд товлогдсон.
Тэрбээр шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүссээр байгаа бөгөөд хурал нээлттэй явах эсэх нь тодорхой бус байгаа юм.
Тиймээс сэтгүүлч Н.Өнөрцэцэг өнөөдрөөс эхлэн өлсгөлөн зарлаж буйгаа өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдсэн билээ.
Түүнчлэн өнөөдөр /2024.11.04/ Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/ болон Глоб интернэшнл төв, Хэвлэлийн хүрээлэн, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын сайтын холбоо, Монголын телевизүүдийн холбоо зэрэг салбарын холбоодууд нэгдэн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурлыг олон нийтэд, нээлттэй явуулж өгөх хүсэлтийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гаргасан.
Мөн “Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нээлттэй шүүе” сэдэвт салбар салбарын төлөөллүүд оролцсон хэлэлцүүлэг өнөөдөр 19 цагт шууд явагдана.
Тус хэлэлцүүлэгт дараах хүмүүс оролцоно.
Сэтгүүлч М.Батбилэг, С.Будрагчаа, МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаа, хуульч П.Эрхэмбаяр, хуульч Б.Батзориг, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан нар оролцоно.