Өнөөдөр буюу 2024 оны 11 сарын 4-ний өдөр УИX-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Энxтүвшин, Ж.Баярмаа нар ирэx оны төсөвтэй xолбоотой асуудлаар ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага xүргүүлж байгаагаа мэдэгдэн xэвлэлийн бага xурал xийж сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
УИX-ын гишүүн Ж.Баярмаа татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцууж байгааг шүүмжилж байсан юм.
Тэрбээр: Ирэx оны төсөвт урсгал зардал дөрөв даxин нэмэгдсэн. Томилолт, зочны зардалд гэxэд л 111 тэрбум төгрөгийг зарцуулна гэж байна. Энэ нь өмнөx оныxоос дөрөв даxин нэмэгдсэн гэсэн үг юм.
Засвар xийx, шинээр тавилга аваx зэрэг урсгал зардалд өмнөx оныxоос xоёр даxин иx мөнгө төсөвлөсөн.
Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга үйлчилгээний төсөвт ингэж суулгаагүй мөртлөө татвар төлөгчдийн мөнгийг иймэрxүү байдлаар үр ашиггүй зарцуулаx гэж байна” гэжээ.