УИX-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр буюу 2024 оны 11 сарын 1-ний өдөр шүүxийг xараат бус, үйл ажиллагаа явуулдаг байxад шаардлагатай төсөвтэй байлгаx ёстой гэж мэдэгдэв.
Тэрбээр: Үндсэн хуульд зааснаар төрийн эрх мэдэл хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд хуваарилагдаж, шүүх бие даан, хараат бусаар үйл ажиллагаа явуулах үндсийг тогтоосон. Тиймээс Монгол Улсын шүүхийн тухай хуульд шүүхийн төсвийн төслийг боловсруулж батлах журмыг заасан.
Шүүхийн тухай хуулиар шүүхийн төсвийн төслийг Хууль зүйн байнгын хороо хянаж, харин Засгийн газар тухайн хянасан төсвийн төслийг бууруулахгүйгээр улсын төсвийн төсөлд тусгаж УИХ-д өргөн мэдүүлэхээр байгаа.
УИХ-ын гишүүд өнөөдөр хуулиа хэрэгжүүлж энэ асуудлыг ХЗБХ, Төсвийн БХ дахин хэлэлцлээ. Цаашид шүүхийн төсвийг ийнхүү хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг баримтлан Засгийн газар өргөн мэдүүлж байх ёстой” гэв.