Багануур дүүрэгт Батарей хуримтлуурын станцын барилга угсралтын ажил дуусав
Өнөөдөр буюу 2024 оны 11 сарын 1-ний өдөр ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг ирэх жилийн 2025 оны улсын төсвийн асуудал дээр байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр: Өнгөрсөн жилүүдэд татвар төлөгчдийн мөнгийг гал унтраах, салбар бүрт дусал амсуулах байдлаар л хандаж ирлээ.
Уг нь бол Монгол Улсад мөнгөнөөс их юм алга.
Зөв зарцуулах бодлого алга.
Манай Сонгинохайрхан дүүрэгт 2018 онд баригдаж эхэлсэн гурван сургууль одоо болтол баригдаагүй.
Энэ мэт зүйлүүдэд татвар төлөгчдийн мөнгийг зөв зүйлд зарцуулмаар байна.
Төсвийн мөнгө гэдэг чинь Б.Жавхлангийн хувийн мөнгө биш гэдгийг бодож гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд ярьмаар байна” гэв.