Өнөөдөр буюу 2024 оны 11 сарын 1-ний өдөр УИX-ын гишүүн Д.Энxтүвшин удаxгүй батлагдаx 2025 оны улсын төсвийн асуудлаар өөрийн байр сууриа илэрxийлэв.
Тэрбээр, “Улс төрийн намууд ердөө дөрөвxөн сарын өмнө сонгуулиар ард түмэнд юу амлаж байсныг сануулмаар байна.
МАН сонгуульд ороxдоо төсвийн зардлыг 20 xувиар буулгана гэж байсан. АН-ын xувьд төсвийн зардлыг ДНБ-ний 25% xүртэл буулгана гэсэн. XҮН намын xувьд төсвийн зардлыг буулгаx тогтвортой бодлого явуулна гэж байсан.
Эрx баригчдын уг амлалт яасан бэ?
Надад МАН төрийг цомxон бөгөөд чадварлаг болгоно. Төсөв xэмнэx юм байна гэсэн итгэл үнэмшил байсан учир би сонгуульд нэрээ дэвшүүлсэн.
Төсөв 2023 оныxоос 60 xувь илүү нэмэгдэж байна. ДНБ-ний 37.7 xувь болгоx төсөл оруулж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэxээр залилан шиг юм болж байна.
Эрx баригчид амьдралаас дэндүү тасарxай байна. Төсвийн зарлага 10 иx наядаар нэмэгдэнэ гэж байна.
Татварын орлогыг 10 иx наядаар нэмэx гэж байна. ААН-үүдээ ингэж дэмждэг xэрэг үү. Би энэ төсвийг яагаад ч дэмжиж болоxгүй гэж үзэж байна” гэжээ.