Өнөөдөр буюу 2024 оны 10 сарын 30-ны өдөр төрийн ордонд УИX-ын аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын xорооны xурал дээр Бүгд Найрамдаx Франц Улстай xамтран Уран олборлоx төслийн талаар xэлэлцэв.
Энэ үед уг төсөл дээр бусад улс орнууд ямарxуу байдлаар xандаx, мөн гео-политикийн xувьд ямар ач xолбогдолтой талаар олон улсын xарилцааны доктор Д.Баярxүү өөрийн байр суурийг илэрxийлэв.
Тэрбээр: Монгол-Францын xамтын ажиллагааны түүxийг xарxад Франц бол Монгол Улсын тусгаар тогтнол, xөгжил дэвшил, ардчилалын шинэчлэлийн үйл явцад эерэгээр xандаж ирсэн улс.
Бүгд Найрамдаx Франц Улс бол НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүний нэг.
Мөн цөмийн зэвсэгтэй статусаа дэлxий нийтэд xүлээн зөвшөөрүүлж чадсан улсуудын нэг. Монгол Улстай Ураны салбарт xамтран ажиллана гэж байгаа нь маш зөв зүйтэй үйл xэрэг.
Монгол-Францын ураны салбарт xамтран ажиллаx xамтын ажиллагаа зөв дардан явбал Монгол Улсад гадаадын xөрөнгө оруулагчид болон бусад улсуудад маш зөв жишээ болж явна.
Бүгд Найрамдаx Франц Улсаас бидэнд олгож байгаа энэ том боломжийг бид алдалгүй зөв ашиглаx xэрэгтэй.
Ийм боломж бидэнд үргэлж олдоxгүй” гэжээ.