Ардын дууны донж, хэв маягийг гайхалтай чадварлагаар харуулж, шинэлэг уран бүтээлүүдээрээ түмний сонорыг мялаасаар буй дуучин СТА Б.Алтанжаргал, СТА Б.Батцэцэглэн нарын хамтарсан “Хурмаст тэнгэр” тоглолт арваннэгдүгээр сарын 15, 16-нд 19:00 цагаас Соёлын төв өргөөнд болно.
Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн бүтээл “Хурмаст тэнгэр” хэмээх бэсрэг уртын дуугаар нэрлэгдсэн энэхүү тоглолт нь тэдний анхны хамтарсан тоглолт юм.
Уг тоглолтод, Монгол ардын, уртын дууны өв их сангаас сорчлон аж байдал, шашин, төр, үндэстэн ястны онцлогийг илэрхийлэх 20 гаруй дуу эгшиглэх бөгөөд хөгжмийн шинэчилсэн найруулга, тавилттайгаар үзэгчдэдээ толилуулна.
Шинийг мэдрүүлж, шилэгдмэлүүд эгшиглэх энэхүү тоглолтод хөг, хөдөлгөөн нэмэхээр МУУГЗ Д.Түвшинсайхан удирдаачтай “Морин хуурын чуулга”-ын уран бүтээлчид оролцох аж.
“Хурмаст тэнгэр” тоглолтын тасалбар 80-100 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 88020893 дугаарт холбогдон аваарай.
Тасалбарыг https://www.ticket.mn/old/event/date/8559/ захиалан авах боломжтой.