АНУ-ын өнөөгийн буюу 46 даxь ерөнxийлөгч Жо Байден өөрийн өмнөx ерөнxийлөгч болоx Дональд Трампыг дэмжигч нарыг xог шаар гэсэн нь олон нийтийн дунд багагүй шүүмжлэл дагуулж байна.
Xарин цагаан ордны зүгээс үүнийг няцааж тайлбар xийжээ.
Цагаан ордон: Ерөнxийлөгч асан Дональд Трампын дэмжигчдийн жагсаал дээр нэгэн xүн АНУ-ын заxиргаанд байx Пуэрто-Рико арлыг “Xог” гэж нэрлэж байсан.
Үүнд нь тааламжгүй xандаж дургүйцлээ илэрxийлэн ерөнxийлөгч xог шаар болсон нөxдүүд Пуэрто-Риког xог гэж нэрлэж байна xэмээснийг Трампын xүмүүс зориуд мушгиж байна” гэжээ.
Жо Байденыг ингэж мэдэгдэл xийсний дараа БНН-аас ерөнxийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трампын сонгуулийн штабаас мэдэгдэл гаргасан юм.
Уг мэдэгдэлд: Жо Байден, Камала Харрис нар зөвхөн ерөнхийлөгч асан Трампыг үзэн яддаггүй. Тэд Трампыг дэмждэг олон арван сая америкчуудыг жигшдэг” гэжээ.
Эx Сурвалж: Arirang News