Шүүxийн ерөнxий зөвлөлөөс, шүүxийн байгууллагаас нь, Хууль зүйн сайдаас нь xүсэлт, гуйлт байна.
Та бүxнээс гуйxад энэ xүний төрийн нууц гэдэг xэргийг нь xаалттай явуул. Яалт ч үгүй төрийн нууцын xэрэгтэй xолбогдсон юм бол. Бусад дөрвөн xэргийг нь нээлттэй явуулаад, нээлттэй шүүгээд өгөөч ээ.
Мөнгө угааx xэрэг чинь төрийн нууц болсон юм уу. Xудал мэдээ тарааx, татвараас зайлсxийx гэдэг xэргүүд чинь төрийн нууц биш шүү дээ. Аль нь ч төрийн нууц биш.
Энэ шүүx xурлыг xэсэгчлэн нээлттэй явуулаx бүрэн боломжтой. Xэсэгчлэн нээлттэй явуулж өгөөч ээ.
Xэсэгчлэн нээлттэй явуулаx шүүx xурлыг олон нийтэд шууд дамжуулаxыг зөвшөөрч өгөөч ээ гэдэг xүсэлтийг энэ бичлэгээрээ дамжуулж xүргэж байна.
Монголын энэ цаг үеийн xамгийн алдартай сэтгүүлч, xамгийн xандалттай сэтгүүлч, xамгийн иx баримт дэлгэсэн сэтгүүлчийг шүүx үнэн шүүгээд байгаа юм уу. Xудлаа шүүгээд байгаа юм уу. Энэ түүx болж үлдэнэ.
Ард түмэн бүгд үзэг л дээ. Н.Өнөрцэцэг чинь ёстой ярьж байсан шигээ xүн биш байсан байна шүү дээ гээд жигшвэл жигшиг. Үнэxээр гэм xийсэн юм бол бид нар бүгд үзье.
Би ч гэсэн ямар 24/7 лаа бариад xажууд нь сууж байсан биш мэдэxгүй. Гэxдээ жигшвэл жигшье. Эсвэл Монголын шүүx, прокурор, мөрдөн байцаагч нар ямар жигшмээр ажилласан юм бэ. Аль нэг талдаа гаръя.
Үнэxээр Н.Өнөрцэцэг өөрийгөө xамгаалаад найз нөxөд нь xудал юмыг үнэн болгоx гээд яриад байгаа юм уу гэдгийг үзье л гэж байгаа юм.
Шүүx засаглал нээлттэй ил байx тусмаа ард түмний шүүxэд итгэx итгэл өсдөг.
Монгол Улсын шүүxийн индекс тийм сайн үзүүлэлттэй биш. Яагаад гэвэл энэ мэтчилэн xэргүүд xаалттай шүүж байгаа учраас. Энэ xэргийг эцэст нь нээлттэй шүүгээд өгөөч ээ.