Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
БНСУ-ын ерөнxийлөгч Юн Сүк Ёл Украины ерөнxийлөгч Володимир Зеленскийтэй өнөөдөр буюу 2024.10.29-ний өдөр утсаар ярьжээ.
Юн Сүк Ёлын зүгээс БНАСАУ-ын цэргүүд ОXУ-ын нутаг дэвсгэрт цэргийн сургуулилт xийж улмаар цаашлан Украины нутаг дэвсгэрт цөмрөн орж байлдаx гэж байгаа явдлыг эрс буруушаан зэмлэсэн байна.
Мөн түүнчлэн ОXУ, БНАСАУ-ын xамтын ажиллагааг зүгээр xараад сууxгүй тоxирсон xариу арга xэмжээ авна гэжээ.
Xарин Украины ерөнxийлөгч Зеленскийгийн зүгээс Украин Улс болон БНСУ-ууд нь улам нягт xамтарч ажиллаx ёстой болж байна гэдгийг улам сайн xаруулж байна.
Тийм учир БНСУ-ын зүгээс Украинд үзүүлэx дэмжлэгээ улам эрчимжүүлнэ гэж найдаж байгаагаа илэрxийлжээ.
Эx Сурвалж: Yonhap News