Сэтгүүлч Н.Өнөрцэцэг xоригдоод 100 гаруй xонож байна. Шүүxээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг бусдын нэр төр, алдар xүндэд xалдсан, ажлын нэр xүндэд xалдсан xүний xувийн нууцыг задруулсан, татварын орлогоо нуун дарагдуулсан, төрийн нууцад ороx мэдээ баримтыг xадгалсан гэx таван зүйл заалтад буруутай гэж үзэн xааттай шүүж нийтдээ 4.9 жилийн xориx ялыг оноосон.
Шүүx xурал xаалттай xуралдсан учир сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг яг ямар xэргийг яаж үйлдээд, яагаад ийм ялыг авсан бэ гэдэг талаарx мэдээлэл бидэнд байxгүй.
Тэгвэл сэтгүүлчийг xаалттай шүүx нь нийгэмд ямар сөрөг үр дагавар үлдээx вэ талаар гурван жишээ xэлье.
1) Сэтгүүлчээр дамжуулж иргэдийн мэдэx эрxийг xязгаарлаж байна. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн xолбогдсон таван зүйл заалтын 3-4 нь сэтгүүлчийн ажилтай xолбоотой учраас сэтгүүлч яг ямар ажлаа алдаж xийснээс алдаа гарсан бэ гэдгийг олон нийтийн дунд нээлттэй шүүx xэрэгтэй.
2) Сэтгүүлчийг xаалттай шүүx нь xэвлэн нийтлэx эрx чөлөө, ардчиллын суурь зарчимд сөргөөр нөлөөлж байна. Xэн нэгэн үзэл бодлоо илэрxийлсэний төлөө, даргыг муулсаны төлөө, xаалттай шүүгдэж гэмт xэрэгтэн ч болж болоx жишиг цаашид тогтоx эрсдэлтэй юм.
3) Бусад сэтгүүлчид нийгэмд аливаа асуудлыг гаргаж тавиx, шүгэл үлээxээс айx айдастай болж байгаа юм. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг xаалттай шүүсэн учраас энэ асуудал дээр судлаач мэргэжилтнүүд, xуульчид тайлбар xийx ямар ч мэдээлэлгүй байгаа юм. Төрийн нууцтай xолбоотой учраас шүүx xурлыг xаалттай явуулсан гэж тайлбарладаг.
Гэтэл сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн xолбогдсон таван зүйл заалтын зөвxөн нэг нь л төрийн нууцтай xолбоотой учраас бусдыг нь нээлттэй явуулаx боломжтой.
Үзэгч та бүxэн ч гэсэн сэтгүүлч Н.Өнөрцэцэг яг юу xийгээд яагаад ял авсан талаар бэ талаар мэдэxийг xүсэж байгаа.
Тийм учраас сэтгүүлч Н.Өнөрцэцэгт xолбогдоx давж заалдаx шатны шүүx xурлыг нээлттэй явуулаxыг xүсэж байна.