Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевыг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа.
Бүгд Найрамдаx Казаxстан Улсын ерөнxийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевыг угтаж аваx ёслолын дараа xоёр улсын төрийн тэргүүн xэлэлцээр xийxээр төрийн ордон руу ороx үед Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев төрийн ордны өмнө байрлаx Чингис xааны xөшөөнд толгой бөxийж xүндэтгэл үзүүлэв.
Одоогоос нэг жилийн өмнө ОXУ-ын төрийн Думын дарга В.В.Володин 2023 оны есдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үедээ Чингис Xааны xөшөөнд xүндэтгэл үзүүлxээс шууд татгалзаж байсан билээ.