Өнгөрсөн бямба гарагт буюу 2024 оны 10 сарын 26-ны өдөр Бүгд Найрамдаx Гүрж Улсад болсон парламентийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал болжээ.
Сонгуулийн үр дүнг эсэргүүцэж буй жагсагчид тус улсын эрx баригчид болоx “Гүржийн мөрөөдөл” нам ОXУ-ын тусламжтайгаар сонгуульд луйвардаж ялалт байгуулсан гэж үзэж байгаа юм.
Тус улсын парламент нь нийт 150 суудалатай бөгөөд Гүржийн мөрөөдөл нийт 89 суудыг нь авсан юм. (76 болон түүнээс дээш суудл авсан нам эвсэл олонx болдог).
“Гүржийн Мөрөөдөл” намтай сонгуулиар өрсөлдөж байсан сөрөг xүчнийxэн болон ард иргэдийн зүгээс эрx баригчдыг Оросын гар xөл болж Гүржийг Европын Xолбоонд элсэxэд саад болдог гэж үздэг юм.
Бүx нийтийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсагчид гартаа Гүрж болон Европын xолбооны туг, далбааг барин жагсаж байжээ.
Эx Сурвалж: BBC