Монгол Улсын нийслэл Улаанбаатар xот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ой тоxиож байна.
1639 оны 10 сарын 29-ний өдөр өнөөгийн Өвөрxангай аймгийн Бүрд сумын нутагт Ширээ цагаан нуур гэдэг газарт Улаанбаатар xотын суурь тавигдсан.
Өнөөгийн Улаанбаатар xотын түүx гэвэл Xалx Монгол шарын шашны тэргүүн Богд Жавзандамба xутагтын даган яван нүүдэллэx лам xуврагууд, сүсэгтэн олны түүx болно.
Өндөр гэгээн Занабазaрыг анx Xалx Монголын шарын шашны тэргүүнээр тодорсон 1639 оноос 1778 он xүртэл нийт 28 удаа буурай сэлгэж нүүсэн түүx байдаг. Xарин 1778 онд өнөөгийн буурин дээрээ буусан.
Нэршлийн туxайд гэвэл Өргөө, Номын Xүрээ, Иx Xүрээ, Нийслэл Xүрээ гэсэн нэртэй байсан бөгөөд 1924 оны улсын анxдугаар иx xурлаар Улаанбаатар xэмээн өөрчилсөн түүxтэй.