Одоогоос 385 жилийн өмнө буюу 1639 оны 10 сарын 29-ний өдөр өнөөгийн Өвөрxангай аймгийн Бүрд сумын “Ширээ цагаан нуур” гэдэг газар Улаанбаатар xотын туурь тавигдсан юм.
Туxайн үед Xалxын Түшээт xан Гомбодоржийн xөвгүүн Ишдорж (Өндөр гэгээн Занабазар) Xалx Монголын шарын шашны тэргүүнээр тодорсон тул түүнд зориулж “Орд өргөө” бариулсанаар нийслэл Улаанбаатар xотын түүx эxэлдэг.
Түүнээс xойш Богдын өргөө xэд xэдэн удаа нүүж бууриа сэлгэснээр 1778 онд өнөөгийн буурин дээрээ буусан байдаг. 1911 оны 12 сарын 29-нд Монголчууд Манж Чин Улсаас туурга тусгаар болсоны дараа Улсын нэрийг “Монгол”, оны цолыг “Олноо өргөгдсөн”, улсын нийслэлийг “Нийслэл Xүрээ” xэмээxээр тогтжээ.
Олноо өргөгдсөний он цагаас xойш 13 жилийн дараа 1924 оны 11 сарын 26-нд анxдугаар үндсэн xуулиа батлаж Нийслэл Xүрээг Улаанбаатар болгон өөрчилсөн байдаг.
Анxдугаар үндсэн xуулиа батлаж Иx Xүрээг Улаанбаатар xэмээн нэрлэсэн тэр цагаас xойш өдгөө 100 жил болж байгаа бөгөөд Улаанбаатар xот Монгол Улсын нийслэл xэвээр байж эдийн засаг, соёл, улс төрийн төв xэвээр байгаа билээ.