Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ойн өдрийг угтан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулах, хүүхэд бүрт сурч хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх үйлсийг манлайлсан “Нийслэлийн шилдэг мeнeжмeнттэй сургууль, цэцэрлэг”-ийг 7 дахь жилдээ, “Шилдэг мeнeжмeнттэй мeнтор сургууль”-ийг анхны жилдээ шалгаруулж, индексийн урамшууллыг олголоо.
Хүндэтгэлийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Хадбаатар, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин болон нийслэл, дүүргийн Боловсролын газар, хэлтсийн мэргэжилтнүүд, сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгчид оролцлоо.
Шагнал гардуулах үйл ажиллагааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нээж, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Нийслэлийн Боловсролын чанар, менежментийг сайжруулах нь” сэдвээр илтгэл танилцуулав.
Нийслэл Улаанбаатар хотод 2024-2025 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 657 сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 128.580 хүүхэд суралцаж, 15.950 багш, ажилтан ажиллаж байгаа бол 318 ерөнхий боловсролын сургуульд 399.264 хүүхэд суралцаж, 25.041 багш, ажилтан ажиллаж байна.
“Нийслэлийн шилдэг менежменттэй цэцэрлэг”-ээр:
1. Баянзүрх дүүргийн Г.Мандалсүрэн эрхлэгчтэй 122 дугаар цэцэрлэг
2. Хан-Уул дүүргийн Б.Бямбасүрэн эрхлэгчтэй 189 дүгээр цэцэрлэг
3. Баянгол дүүргийн М.Раднаашаарий эрхлэгчтэй 97 дугаар цэцэрлэг
4. Хан-Уул дүүргийн Т.Бямбахорол эрхлэгчтэй 290 дүгээр цэцэрлэг
5. Баянзүрх дүүргийн Д.Мөнхзаяа эрхлэгчтэй 20 дугаар цэцэрлэг
6. Баянгол дүүргийн Ж.Батцэцэг эрхлэгчтэй 93 дугаар цэцэрлэг
7. Хан-Уул дүүргийн Б.Батгэрэл эрхлэгчтэй 190 дүгээр цэцэрлэг
8. Хан-Уул дүүргийн Э.Батнавч эрхлэгчтэй 250 дугаар цэцэрлэг
9. Чингэлтэй дүүргийн Г.Дэлэгмаа эрхлэгтэй 293 дугаар цэцэрлэг
10. Баянгол дүүргийн С.Уламбаяр эрхлэгчтэй 85 дугаар цэцэрлэг
“Нийслэлийн шилдэг менежменттэй сургууль”-аар:
1. Налайх дүүргийн О.Оюунтуяа захиралтай “Эрдмийн оргил” сургууль
2. Сүхбаатар дүүргийн Ц.Гэрэлмаа захиралтай 25 дугаар сургууль
3. Баянгол дүүргийн МУГБ Н.Лхагва захиралтай Монгени сургууль
4. Сонгинохайрхан дүүргийн Ч.Хишигмаа захиралтай 65 дугаар сургууль
5. Баянзүрх дүүргийн Л.Батсайхан захиралтай 132 дугаар сургууль
6. Сүхбаатар дүүргийн Д.Оюунгэрэл захиралтай тусгай боловсролын 35 дугаар сургууль
7. Хан-Уул дүүргийн Р.Өлзийхишиг захиралтай 34 дугаар сургууль
8. Сонгинохайрхан дүүргийн М.Туулсайхан захиралтай 12 дугаар сургууль
9. Баянзүрх дүүргийн А.Гантулга захиралтай 84 дүгээр сургууль
10. Баянгол дүүргийн Т.Баасанцэцэг захиралтай 141 дүгээр сургууль
“Шилдэг менежменттэй ментор цэцэрлэг”-ээр:
1. Баянзүрх дүүргийн С.Ариунбаяр эрхлэгчтэй 146 дугаар цэцэрлэг
2. Багахангай дүүргийн С.Отгонтуяа эрхлэгчтэй 207 дугаар цэцэрлэг
3. Хан-Уул дүүргийн В.Дэлгэрмаа эрхлэгчтэй 121 дүгээр цэцэрлэг
Шилдэг менежменттэй ментор цэцэрлэг сургууль”-аар:
1. Чингэлтэй дүүргийн Ш.Оюунсүрэн захиралтай 23 дугаар сургууль
2. Сонгинохайрхан дүүргийн МУГБ Г.Цагаанцоож захиралтай Ирээдүй сургууль
3. Хан-Уул дүүргийн МУГБ С.Эрдэнэбат захиралтай 63 дугаар сургууль
4. Баянгол дүүргийн Ч.Отгондаваа захиралтай 38 дугаар сургууль
5. Баянзүрх дүүргийн Ч.Ганбилэг захиралтай 55 дугаар сургууль
6. Баянзүрх дүүргийн Н.Энхбат захиралтай 33 дугаар сургууль
7. Баянгол дүүргийн О.Мөнхзаяа захиралтай Сэтгэмж сургууль
8. Налайх дүүргийн Д.Цэрэндолгор захиралтай 109 дүгээр сургууль
9. Баянзүрх дүүргийн Б.Эрдэнэчимэг захиралтай 48 дугаар сургууль
10. Сүхбаатар дүүргийн Б.Хишигбаяр захиралтай 11 дүгээр сургууль“Багш гэр бүл”-ээр:
1. Багануур дүүргийн 193 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багш Ё.Батбаяр, тус цэцэрлэгийн бүлгийн багш Ц.Онцбаяр
2. Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийн биеийн тамирын багш Э.Ганболор, тус сургуулийн химийн багш Д.Цэрэндолгор
3. Баянзүрх дүүргийн Тэмүүжин өрлөг сургуулийн математикийн багш С.Нармандах, 53 дугаар сургуулийн багш Б.Сайнзаяа
4. Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн биеийн тамирын багш Б.Хорол, 38 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш Д.Мядагмаа
5. Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургуулийн захирал Д.Болд, тус сургуулийн хими, биологийн багш Н.Чимгээ
6. Хан-Уул дүүргийн 34 сургуулийн биеийн тамирын багш Г.Билгүүн, тус сургуулийн зураг зүй технологийн багш Ц.Бямбацэрэн
7. Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн биеийн тамирын багш Ж.Нямбат, тус сургуулийн газарзүйн багш Г.Даваасүрэн
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС