-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.
08:30 цагт: “Туушин” зочид буудалд: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, АХБ хамтран “Нийгмийн хамгааллын олон улсын форум” зохион байгуулна. Форумоор Монгол, Азербайжан, Индонез, Пакистан, Филиппин, Узбекистан зэрэг орны төлөөлөгчид 2 өдрийн турш нийгмийн хамгааллын хөтөлбөрүүдийг сайжруулах чиглэлээр санал, туршлага солилцоно. Утас:9900-7115.
09.00-17.00 цагт: “Блью Скай”-д: “Хүнсний аюулгүй байдалд төрийн байгууллагын оролцоо, анхаарах асуудал” сэдэвт хэлэлцүүлэг болно. ХХААХҮЯ болон ЭМЯ-ны удирдлага, төрийн байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэд судлаачид оролцно.
-Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 385 жилийн ой тохиож байна.
11:40-13:40 цагт: “Lantern restaurant” (Хан-Уул дүүрэг, 120 мянгат)-д: “Киви” хамтлагийн 20 жилийн ойн тоглолтын талаар хэвлэлийн бага хуралтай. Утас: 9944-3636.
10:00-14:00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын болон дэд хорооны хуралдаантай.
14:00 цагт: Үндэсний номын санд: УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос “Соёл, спортын салбарын үйл ажиллагаа” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулна.
-Сэтгүүлчид дулааны цахилгаан станцуудын өвөлжилтийн байдалтай танилцана.
Орон нутагт:
09:00 цагт: Төв аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болно.
-Ховд аймагт: Монголын Хүүхдийн ардын урлагийн төв сангаас зохион байгуулж буй “Ардын Аялгуу” урлагийн их наадам 2 дахь өдрөө үргэлжилнэ.