Өнөөдөр буюу 2024 оны 10 сарын 28-ны өдөр УИX даxь XҮН намын улс төрийн зөвлөл xуралджээ.
Тэд өнөөдрийн xуралдаанаараа эрчим хүчний реформтой холбоотойгоор Эрчим хүчний үндэсний хорооны мэдээллийг сонссон байна.
Уг xуралдааныxаа үеэр УИX-ын гишүүн Б.Найдалаа эрчим xүчний реформтой xолбоотой асуудлаар өөрийн санал, бодлоыг илэрxийлэв.
Тэрбээр: Эрчим хүчний реформ хийнэ гэхээр үнэ тариф яриад байдаг, асуудал нь мөн боловч жижиг асуудал. Хамгийн чухал нь засаглалын асуудал.
Цахилгаан станцаасаа авахуулаад нүүрсний уурхай, дамжуулах хүртлээ төрийн өмчит компани нь үр ашигтай ажиллаж чадаж байна уу.
Үр ашгийг сайжруулах ёстой, ингэж байж реформ явагдана. Эрчим хүчний салбар дээр гадаадын хөрөнгө оруулалт, ногоон хөрөнгө оруулалт татахад эдгээрийг зохицуулсан эрх зүйн орчин 2001 оноос хойш шинэчлэгдээгүй.
Эрчим хүчний салбарын эрх зүйн шинэчлэлийг хийх Ажлын хэсэг томилогдсон.
ХҮН эрчим хүчний реформыг манлайлна. Бусад нам эвсэл, иргэдийг оролцуулаад шийдэх ёстой. ХҮН нам хамтарсан Засгийн газарт орсон шалтгаан бол эрчим хүчний реформ.
Хоёр дахь асуудал нь Францын “Орана” компанитай хийх уран олборлох төсөл. Н.Учрал сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа, уг гэрээтэй холбоотой мэдээллийг бид сонслоо.
ХҮН намын хувьд францын талтай хамтран хэрэгжүүлэх ураны төслийг цаг алдалгүй хийх ёстой гэж үзэж байгаа.
Монгол Улсад хэрэгжсэн Оюутолгой, нефть байгуулах үйлдвэр зэрэг том төслүүд дээр гарсан алдаа оноог сайтар дэнслээд дахин тийм алдаа гаргахгүйгээр ураны төслийг цаг алдалгүй хэрэгжүүлэх ёстой.
Гэрээ нь Монгол Улсын хөгжилд нэмэр болохуйц, газрын хэвлий дэх баялаг иргэдэд тэгш хүрэхүйц, алдаа оноогүйгээр хийгдэх ёстой” гэв.