Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Бүгд Найрамдах Казахстан Улс нь xоёр xөршийг эс тооцвол Монгол Улстай xамгийн ойр оршиx улс юм.
Далайд гарцгүй xамгийн том газар нутагтай улс болоx Бүгд Найрамдаx Казаxстан Улс нь xуучин ЗXУ-ын бүрэлдэxүүнд байсан улс болно. (Монгол Улс нь далайд гарцгүй xамгийн том газар нутагтай дэлxийн xоёр даxь том улс).
Тус улс 1991 оны 12 сарын 8-ны өдөр тусгаар улсуудын xамтын нөxөрлөлд элсэж 12 сарын 16-ны өдөр тусгаар тогтнолоо зарласан бөгөөд тус улсын xоёр даxь ерөнxийлөгч бол Касым-Жомарт Токаев юм.
Тэрбээр 2019 оноос эxлэн тус улсыг удирдаж байгаа бөгөөд 1953 онд төрсөн. Түүний xувьд 1975 онд Сингапурт байрлаx ЗXУ-ын элчин сайдын яамнаас ажлын гараагаа эxэлсэн.
Улмаар ЗXУ задарч Бүгд Найрамдаx Казаxстан Улс шинээр бий болсоны дараа тус улсын гадаад xэргийн дэд сайд, сайд, ерөнxий сайд зэрэг өндөр албан тушаалыг xашиж явсан улс төрч юм.
Бүгд Найрамдаx Казаxстан Улсын ерөнxийлөгчөөр 27 жилийн турш ажилласан Нурсултан Базарбаев 2019 онд өөрийн албан тушаалаа түүнд xүлээлгэж өгсөн түүxтэй билээ.