
Улаанбаатарт:
10 дугаар сарын 28-нд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.
10 дугаар сарын 28-нд: Монголын жүдо бөхийн холбооноос жүдочдод дотоодын чансаа олгох тэмцээнийг Спортын төв ордонд зохион байгуулна.
10 дугаар сарын 28-29-нд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
10 дугаар сарын 29-нд: Монгол Улсын Нийслэлийн өдөр тохионо.
10 дугаар сарын 29,30-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
10 дугаар сарын 29,30-нд: 2023 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНФранц Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд Францын аж ахуй нэгжүүдийн хөдөлгөөн “MEDEF”-ийн дэргэдэх “Монгол-Францын бизнесийн зөвлөл”-ийн ерөнхийлөгч, Орано группын ТУЗ-ын дарга Клод Имован Францын бизнес төлөөлөгчдийг ахлан Монгол Улсад айлчилна.
10 дугаар сарын 30-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
10 дугаар сарын 30-нд: Монгол-Францын бизнес уулзалтыг МҮХАҮТ-д зохион байгуулна.
10 дугаар сарын 30, 31-нд: “Зүрх мартахгүй” төслийн баг Завхан аймгийн Улиастай хот болон ойролцоох сумдын хүүхдүүдэд үзлэг оношилгоо хийнэ.
10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 1-нд: УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болно.
10 дугаар сарын 31-нд: “Виртүс” академиас уламжлал болгон 21 дэх жилдээ үзэгчдэд хүргэх гэж буй “Virtuoso Gala Concert” тоглолт Улсын филармонид болно.
11 дүгээр сарын 1-нд: Монгол Улсын Филармонийн Симфони оркестрийн залуу хөгжимчин хийлч М.Хулан, хийлч Х.Санчир, төгөлдөр хуурч О.Урангоо нар хамтарсан “Violin and Piano-Classic night” сонгодог хөгжмийн тоглолтоо Улсын Филармонийн концертын тайзнаа тоглоно.
11 дүгээр сарын 2-нд: Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн тохионо.
11 дүгээр сарын 2-нд: “Лувсангомбын Чулуунбаатар-2024” тоглолтоо толилуулна.
11 дүгээр сарын 2-нд: Монгол Улсад орчин цагийн найрал хөгжим үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Найрал хөгжим-100” хүндэтгэлийн тоглолт УДБЭТ-ын тайзнаа болно.
11 дүгээр сарын 3-нд: Монгол Улсад орчин цагийн найрал хөгжим үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд УДБЭТ-ын Симфони оркестр бүрэн бүрэлдэхүүнээрээ “ORCHESTRA NIGHT II” тоглолтоо толилуулна.
Орон нутагт:
10 дугаар сарын 28-нд: Дундговь аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болно.
10 дугаар сарын 28-нд: Баян-Өлгий аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болно.
10 дугаар сарын 28-нд: Улиастай хотод Монгол Улсын Ерөнхий сайд, Жалханз хутагт Ц.Дамдинбазарын мэндэлсний 150 жил, Улиастайн сайд, Дилов хутагт Б.Жамсранжавын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан “Хоёр их хутагт-II” эрдэм шинжилгээний хурал болно.
10 дугаар сарын 28, 29-нд: Ховд аймагт “Монголын хүүхдийн ардын урлагийн төв сан”-гаас 18-аас дээш насны иргэдийн дунд “Ардын аялгуу” урлагийн их наадам зохион байгуулна.
10 дугаар сарын 29-нд: Төв аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болно.
11 дүгээр сарын 1-нд: Хөвсгөл аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаан аймгийн Засаг даргын Тамгын газрын Соёмбо танхимд болно.
11 дүгээр сарын 1нд: Архангай аймгийн БТСГ-ын зааланд “Соёлын бүтээлч сарын” нээлт болно.
11 дүгээр сарын 1-3-нд: завхан аймгийн Улиастай хотод спортын их наадам зохион байгуулна.
11 дүгээр сарын 2, 3-нд: Дорноговь аймагт Гайхамшигт далайн хавтай 5 орны циркчдийн хамтарсан тоглолт Спортын ордонд болно.
Хилийн чанадад:
10 дугаар сарын 29-нд: Монголын үндэсний хөгжмийн их найрал анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ “Монголын сайхан орон” тоглолтоо Дэлхийн сонгодог урлагийн ноён оргил алдарт театр болох Берлиний Филармонид тоглоно.
10 дугаар сарын 31-нд: Гөрлиц хотын Герхард Хауптман театрт тус тус тоглоно.
11 дүгээр сарын 1-7-нд: Бутаны Хаант Улсад МҮХАҮТ-аас Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын эдийн засаг хамтын ажиллагааг тэлэх зорилгоор бизнес аялал, уулзалт зохион байгуулна.