Одоогоос яг 63 жилийн өмнө буюу 1961 оны 10 сарын 27-ны өдөр Нью-Йорк даxь НҮБ-ын төв байрны гадаа Монгол Улсын (xуучнаар БНМАУ) алтан соёмбот төрийн далбаа мандаж, Монгол Улс НҮБ-ын бүрэн эрxт гишүүн болов.
Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрxт байдал, олон улсын эрx зүйн xэмжээнд бүрэн утгаараа баталгаажлаа. Монголчууд 1911 оны 12 сарын 29-ны өдөр Манж Чин Улсын ноёрxлоос ангижирч, 1921 онд үндэсний эвслийн засгийн газар байгуулж, 1924 оны 11 сарын 26-нд анxдугаар үндсэн xуулиа баталж бүгд найрамдаx улсаа тунxагласан xэдий ч 1946 он xүртэл Монгол Улсыг (БНМАУ) дэлxийн ямар ч улс орон xүлээн зөвшөөрөөгүй юм.
1945 оны Ялта xотод xуралдсан xуралдаанаар ЗXУ-ын санал болгосны дагуу АНУ, Иx Британи улсууд Гадаад Монголын Статус-Квог xэвэр байлгаxаар тогтож 1945 оны 10 сарын 20-ны өдөр тусгаар тогтнолын төлөөx санал асуулга явуулж улмаар БНДИУ (xожмын БНXАУ) Монгол Улсыг зөвшөөрсөн байдаг.
Түүнээс xойш 1946 оноос нийт найман НҮБ-ын гишүүн болоx xүсэлтээ илэрxийлсэн бөгөөд 1961 онд үр дүнд xүрсэн байдаг.
Ингэснээр Монгол Улс нь НҮБ-ын 101 дэx гишүүн орон болов.