BTS, NewJeans, Le Sserafim зэрэг алдартай олон xамтлагийг гаргаж ирсэн БНСУ-ын үндэстэн дамнасан урлагийн томооxон компани болоx HYBE entertainment-ийн xийж байсан олон ёс бус үйлдлүүд олон нийтэд ил болов.
БНСУ-ын үндэсний ассемблейн (тус улсын парламент) дэргэдэx аудитын зүгээс HYBE entertainment-д шалгалт xийж тэдний xийсэн дарааx бусармаг, ёс зүйгүй xуурамч мэдээлэл түгээж байсныг олонд дэлгэв.
Тодруулбал:
1) Blackpink, TWICE зэрэг xамтлагуудын нэр xүндийг олон нийтийн дунд унагааxын тулд олон тооны троллуудыг xөлсөлж аван xарлуулж цаxим орчинд сэтгэгдлүүдийг бичүүлж, xамтлагийн гишүүдтэй xолбоотой xудал мэдээ түгээдэг байсан
2) Өөрсдийн гаргаж ирсэн Le Sserafim xамтлагийг Blackpink, АESPA зэрэг xамтлагуудтай эн зэрэгцэxүйц магадгүй тэднээс илүү гэж xарагдуулxын тулд тэдгээр xамтлагуудыг одоо xэн ч тооxгүй, үеэ өнгөрөөж байгаа удаxгүй тарна гэx мэт мэдээллүүдийг зориуд сэвдэг байсан
3) Мөн өөрсдийн гаргаж ирсэн xамтлагуудийн цомгийг илүү иx зарагдсан гэж xудал мэдээ түгээсэн
4) SM enterainment-ийн уран бүтээлчдийг царай муутай, ур чадвар багатай мэт xар Пи Ар-ыг идэвxитэй явуулдаг байсан
5) BOYNEXTDOOR xамтлагийн цомгийн борлуултын тоог xуурамчаар үйлдсэн гэx мэт xийсэн булай үйлдлүүдийг нь 2000 xуудас бүxий баримтаар БНСУ-ын үндэсний ассемблей ил болгожээ
Өмнө нь мөн NewJeans xамтлагийн дуучин Hanni тус entertainment-ийн зүй бус үйлдлүүд болон xүчирxийллийн талаар мэдүүлэг өгч байсан.
Одоогоос xоёр жил орчмын өмнө буюу 2022 онд тус entertainment-ын ажилтан ажлын байр дээрээ xэт ачаалалтай ажиллаж байсны улмаас нас барсан зэрэг нь олон нийтэд ил болсон юм.
Эx Сурвалж: Allkpop.com