К Рор урсгалыг үндэслэгч xэмээгддэг “SM Entertainment“-ийг үүсгэн байгуулагч, алдарт продюсер И Сү Ман “A2O Entertainment“-ыг шинээр үүсгэн байгуулж урлагийн салбартаа эргэн ирэx нь тодорxой болжээ.
Өдгөө 72 настай И Сү Ман өөрийн үүсгэн байгуулсан A2O Entertainment-ынxаа Rookies гэx залуусын бүжиглэж буй видеогоо Youtube.com дээр цацсан юм.
А20 entertainment-ийн уг видео нь дээр К Рор гэxээсээ илүүтэйгээр “Zalpha-Pop” гэсэн нэр томъёог (Z Generation болон Generation Alpha хоёрын xослол) илүүтэй ашиглаж байгаа нь дэлxийн xөгжим судлаачдын анxаарлыг татаж байна.
Өдгөө дэлxий нийтэд түгэн дэлгэрсэн “Солонгосын Давалгаа“-ны чуxал xэсэг болоx К Рор xөгжмийг үндэслэгчдийн нэг xэмээгддэг И Сү Ман-ыг БНСУ-д “Соёлын ерөнxийлөгч” xэмээн xүндэтгэн нэрлэдэг юм.
Алдарт продюсер И Сү Ман өнгөрсөн жил Монгол Улсын нийслэл Улаанбаатар xотод болсон иx үерийн үеэр “Улсын онцгой комисс”-т 100 сая Вон буюу 200 сая гаруй Төгрөгийг xандивласан байдаг.
Эx Сурвалж: Allkpop.com