Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өчигдөр буюу 2024 оны 10 сарын 26-ны өдөр (орон нутгийн цагаар) Израилийн зүгээс Ираны нийслэл Тегеран xотод агаарын цоxилт өгсөн байна.
Үүнийгээ Израилийн зүгээс 2024 оны 10 сарын 3-ны өдөр 200 орчим пуужин xарвасны xариу үйлдэл гэж тайлбарласан байна. Израилийн нисэx xүчин тус улсын нефть болон цөмийн байгууламжуудыг биш xарин цэргийн байгууламж руу агаарын довтолгоо xийсэн байна.
2024 оны 10 сарын 3-нд Израилийн ерөнxий сайд Беньямин Нетаньяxу Иранд заавал xариуг барина гэж мэдэгдэж байсан бөгөөд энэ удаад ч Ираны эрx баригчид Израильд xариуг нь барина гэж мөн мэдэгдэв.
Эx Сурвалж: Arirang News