УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан их хурлын чуулганы хуралдааныг дуусгалгүй орхин гарсан үйдлийнхээ талаараа өөрийн цахим хуудас дээрээ тайлбар хийв.
Тэрбээр: Өнөөдөр УИХ ын нэгдсэн чуулганд Ерөнхий сайд өөрийн биеэр ирж Боомтын сэргэлтийн талаар мэдээлэл хийж гишүүдийн асуултад хариулсны эцэст бүлэг төлөөлсөн гишүүнтэй 20 минут шууд ярилцах хуультай.
Энэ бол УИХ ын чуулганы дэгийн тухай хууль.
АН-ыг төлөөлж миний бие Ерөнхий сайдтай 20 минут асуулт асууж мэтгэлцээний хэлбэрээр ярилцах ёстой байсан.
Гэвч Ерөнхий сайд хууль зөрчиж ирсэнгүй.
Уг хуулийн 112 ын 4- р зүйлд “Ерөнхий сайд өөрөө ирж мэдээлэл хийнэ” гэж заасан байгаа.
УИХ бол хууль тогтоох байгууллага. УИХ ын гишүүд гагцхүү хуульд захирагдах ёстой.
Тиймээс хууль зөрчсөн энэ мэт үйлдэлтэй эвлэрч чадахгүй гэдгээ хэлээд, Ерөнхий сайдыг чуулганд өөрийн биеэр ирэхийг шаардаж чуулганы нэгдсэн хуралдааны орхин гарлаа” гэв.