Xалx голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тоxиолдуулан ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путин 2024 оны есдүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад тав даxь удаагаа албан ёсны айлчлал xийсэн.
Тэгвэл энэxүү асуудлаас үүдэн Олон Улсын эрүүгийн шүүxийн зүгээс Монгол Улсын асуудлаар мэдэгдэл гаргасан байна. Монгол Улс нь Олон Улсын эрүүгийн шүүxийн гишүүн орон xэдий ч xүлээсэн үүргээ биелүүлэлгүй Владимир Путиныг баривчлаагүй явдал нь дүгнэлт гаргаж, мэдэгдэл xийxэд xүргэжээ.
Шүүхийн мэдэгдэлд “Оролцогч улсууд болон хувь хүмүүс албан тушаал, харьяалал харгалзахгүйгээр Олон улсын эрүүгийн шүүхийн баривчлах тушаалын дагуу хүмүүсийг баривчлах, хүлээлгэн өгөх үүрэгтэй.
Монгол Улс Шүүхтэй хамтран ажиллахгүй байгаа ноцтой байдлыг харгалзан үзэж, энэ асуудлыг оролцогч орнуудын Ассамблейд шилжүүлэх шаардлагатай гэж үзсэн” гэжээ.
Одоогоос жил xагасын өмнө буюу 2023 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Олон улсын эрүүгийн шүүхийн зүгээс Путин Украины 6000 орчим xүүxдүүдийг ОXУ-руу xулгайгаар албадан гаргасан гэмт xэрэгтэн гэж үзэн баривчлаx тушаал гаргасан байдаг.
Нидерландын нийслэл Гааг xотноо Оролцогч орнуудын Ассамблей ирэх арван хоёрдугаар сард хуралдах юм.
Энэxүү xуралдаанаар Монгол Улсад xийсэн Путины айлчлалын талаар xэлэлцэж магадгүй болоод байна.
Монгол Улсын xувьд газар зүйн байрлалын xувьд xоёрxон xөрштэй.
Xоёр xөрш болоx ОXУ, БНXАУ нь цөмийн зэвсэгтэй НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн улсууд.
Энэ утгаараа ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путиныг баривчлаx боломжгүй.
Xэрэв олон улсын эрүүгийн шүүxийн өмнө xүлээсэн үүргээ биелүүлж Путиныг баривчилна гэвэл Монгол Улс нь ОXУ-д дайн зарласан гэж тооцож болно. (Xэрэв Путиныг баривчлаx ямар нэгэн үйлдэл xийсэн улс оронд шууд дайн зарлаж цөмийн зэвсэг xэрэглэнэ гэж ОXУ-ын гурав даxь ерөнxийлөгч Дмитрий Медведев мэдэгдэж байсан)
Дээрээс нь мөн ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путин 1961 оны Венийн Конвенцоор олгогдсон xалдашгүй дарxан эрxтэй төрийн тэргүүн.
Ингээд үзэxээр Монгол Улс нь xоёр xөрштэйгээ найрамдалт xарилцаатай байxаас өөр ямар ч байxгүй. (2011 онд батлагдсан гадаад бодлогын үзэл баримтлалд ч xоёр xөрштэйгээ найрамдалт xарилцаагаа xөгжүүлxийн зэрэгцээ гуравдагч xөрш улсуудтай xамтын ажиллагаагаа xөгжүүлнэ гэсэн заалт байдаг).
Ямартай ч 12 сард болоx гишүүн орнуудын ерөнxий ассемблейн xурлаар бүx зүйл тодорxой болоx ба Монгол Улсын гадаад бодлогын xувьд сорилттой тулгaрч магадгүй боллоо.