
Уул уурхайн долоо хоног & MinePro 2024 олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалтын үеэр 10-р сарын 2-5 хооронд зохион байгуулагдсан “National Operator Challenge” тэмцээнд “Оюу толгой” компанийн шилдэг операторууд амжилттай оролцож, тэргүүн байрт шалгарлаа.
Манай шагналтнууд:
Ч. Сумьяа – Дугуйт ачигчийн төрөлд Алтан медаль
О. Дэндэвжамц – Грейдэрийн төрөлд Алтан медаль
С. Заанхүү – Өөрөө буулгагчийн төрөлд Мөнгөн медаль
Мөн 4 төрөлд багийн нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэлж, ур чадвар, хичээл зүтгэлээ бататган харууллаа.
Алтан медальтнууд маань 2025 онд Англи улсад болох олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох юм.
Мөн “Оюу толгой” компанийн шилдэг оператор Б.Баттулга тус тэмцээний экскаваторын төрөлд өрсөлдсөн бөгөөд түүний онцлох мөчүүдийг энд дарж үзнэ үү.