Оюу толгойн уурхайд 4 төрлийн өндөр нарийвчлалтай дрон ашиглаж байна.
Эдгээр дронуудын дэлгэрэнгүй мэдэээлүүдээс дурдвал:
-
DJI Matrice 350 RTK – Өндөр нарийвчлалтай дулаан мэдрэгч системтэй энэхүү дрон нь өндөр хүчдэлийн шугам болон дэд бүтцийн гэмтлийг урьдчилан илрүүлж, тасралтгүй ажиллагааг хангахад тусалдаг.
- Flyability ELIOS 2 – Хязгаарлагдмал болон эрсдэлтэй орчинд ч найдвартай ажилладаг, бат бөх хийцтэй энэ дрон нь уурын зуух, түлш хадгалах сав зэрэг аюултай бүсүүдэд нэвтэрч, нэн чухал өгөгдлийг аюулгүйгээр цуглуулдаг.
- DJI Mavic 2 Enterprise – Lidar технологийн тусламжтайгаар уурхайн дэд бүтцийг өндөр нарийвчлалтай 3D загвар болгон дүрсэлдэг.
-
DJI Avata 2 – Хурд болон хэмжилтийг төгс хослуулсан энэхүү дрон нь бодит дүрсийг шууд дамжуулж, операторуудад нүдний шилний тусламжтайгаар нарийн орон зайд хяналтыг илүү сайн хийх боломжийг олгодог.
Дронууд уурхайн зураглал, өндөр хүчдэлийн шугамын үзлэг, барилга байгууламжийн хяналт, нуралт, овоолгын хэмжилт зэрэг нэн шаардлагатай ажлуудад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Дэвшилтэт дрон технологи нь уурхайн бүтээмж, аюулгүй байдлыг шинэ шатанд гаргаж байна.