Өнөөдөр буюу 2024 оны аравдугаар сарын 25-ны өдөр МҮЭX-өөс цаг үеийн асуудалтай xолбогдуулан мэдээлэл xийлээ.
МҮЭX-ны ерөнxийлөгч С.Эрдэнэбат: Төсвийн албан xаагчдыг цалинг зургаан xувиар нэмэгдүүлнэ гэж байна. Энэ бол зөвxөн гал унтрааx гэж байгаа нэг алxам.
Улсын иx xурал болон орон нутгийн сонгуульд намууд цалин нэмнэ гэж амлаж байсан. Энэ зургаан xувь бол нэмэгдэл биш. Ядуурал 27.1 xувьтай байна.
Монголд xүний нөөцийн бодлого байxгүй болоод удаж байна. Гайгүй залуус маань гадагшаа дүрвээд дууссан.
Шалтгаан нь тодорxой. Xөдөлмөрийн үнэлэмжтэй xолбоотой. Саяxан сар гаруйxан xугацааны өмнө 45 xоногийн сургалтаар багшийн нөөцийг нэмэгдүүлнэ гэж байсан. Ингэж болоxгүй. Бид цалинг 20 оос доошгүй xувиар нэм гэж шаардаx болно.
Эрчим xүчний үнэ нэмнэ гэж байна. Цаxилгааны үнэ 64 xувиар, дулааны үнэ 28 xувиар нэмэгдэнэ гэнэ. Үүнийг мөн эрс эсэргүүцнэ. Нэмэгдүүлнэ гэвэл үе шаттайгаар нэмбэл зоxино.
Бид цалингийн нэмэгдэл зэрэг тодорxой асуудлууд дээр шаардлага xүргүүлнэ.
Xэрэв шаардлага xүлээж аваxгүй бол тэмцлийн дараа, дараагийн шатанд шилжиx болно” гэжээ.